Life
Аймшигт тахал гэгддэг Лассын бүлээрэл АНУ-д тархах эрсдэл үүсжээ
Эбола вирусээр үүсгэгддэг Лассын чичрэг/Лассын бүлээрэл өвчин АНУ-д эрчимтэй тархах эрсдэл нүүрлэсэн талаар тус улсын хэвлэлээс мэдэгдлээ. Өвчний анхны тохиолдол Айлва мужин оршин суугч байжээ. Африкийн улсаар аялж байгаа ирсэн ба эмнэлэгт тусгаарлалтад байхдаа өөд болжээ. Удалгүй талийгаачийн Лассын чичрэг өвчнөөр нас барсан болохыг баталсан шинжилгээний хариу гарсан байна.
Лассын чичрэг өвчин нь ХХ зууны аймшигт тахлын нэг бөгөөд анагаах ухааны өндөр хөгжилтэй энэ үед ч үхэх магадлал нь 5-10 хувьтай байна. Баруун Африкийн орнуудад жилд 100000 орчим хүн уг өвчнөөр өвчилж, 5000 гаруй нь нас бардаг аж.