БизнесТехнологи

Apple-ийн iPhone 16-ыг Индонезид борлуулахыг хориглов

Индонезийн аж үйлдвэрийн яамны мэдэгдлээр Apple компани iPhone 16 ухаалаг утсаа Индонезид борлуулах эрхгүй болсон байна. Учир нь эдгээр утас нь тус улсын дотоодод үйлдвэрлэсэн компонентыг ашиглах шаардлагыг хангаагүй.

Индонезийн хуульд зааснаар, дотоодын зах зээлд борлогдож буй ухаалаг утаснууд нь хамгийн багадаа 40% дотоодын үйлдвэрлэлийн хэсгүүдээс бүрдсэн байх ёстой. Apple Indonesia компанийн инвестициийн үүрэг хүлээсэн Local Content Certification-ийг хангаж чадаагүй тул iPhone 16-ыг дотоодын зах зээлд худалдаалах боломжгүй гэж аж үйлдвэрийн яамны төлөөлөгч Фебри Хендри Антони Ариеф мэдэгдсэн.

Гэсэн хэдий ч хэрэглэгчид iPhone 16-г гадаадаас хувийн хэрэгцээнд авчирч болох бөгөөд шаардлагатай татварыг төлбөл ямар ч асуудалгүй гэнэ. Apple компани энэ асуудлаар яаралтай мэдэгдэл хийсэнгүй.

Индонезийн зах зээлд 2024 оны эхний улиралд хамгийн их борлуулалттай хоёр ухаалаг утас үйлдвэрлэгчид нь БНХАУ-ын OPPO болон Өмнөд Солонгосын Samsung байсан гэж IDC судалгааны байгууллага мэдээлжээ. Индонезийн технологи сонирхдог хүн ам нь технологийн хөрөнгө оруулалтын гол зах зээл болж байна.

Apple-ийн CEO Тим Күүк өнгөрсөн дөрөвдүгээр сард Индонезид айлчилсан үед, Индонезийн Аж үйлдвэрийн сайд Агуc Гумиванг Картасасмита Apple компанийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд дотоодын компаниудтай хамтран ажиллахыг хүссэн. Apple нь Индонезид үйлдвэрлэлийн байгууламжтай биш ч, 2018 оноос эхлэн програм хангамжийн хөгжүүлэгчдийн академиудыг байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эдгээр академиудад нийт 1.6 их наяд рупи (101.8 сая ам.доллар) зарцуулжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button