Alphabet-ийн орлого өсөлт удааширч, өрсөлдөөн нэмэгдэж байна
Alphabet (GOOGL) компани ирэх Мягмар гаригт сүүлийн дөрвөн улирлын хугацаанд хамгийн удааширсан орлого өсөлтөө танилцуулах гэж байна. Google Search болон YouTube-ийн зар сурталчилгаа буурснаас шалтгаалан орлого 11.6%-иар өснө хэмээн таамаглаж байгаа аж. Энэ нь тэдний төсөөлж байснаас бага өсөлт бөгөөд өнгөрсөн улиралд 13.8%-ийн өсөлттэй байсан.
Amazon болон TikTok зэрэг өрсөлдөгчид улам л алдартай болж байгаа энэ цаг үед Alphabet-ийн зах зээл дэх байр суурь нь аажмаар суларч байна. Мөн зохицуулагчдын дарамтад орж, Google-ыг задалж болзошгүй гэсэн хардлага байна. eMarketer-ийн судалгаагаар Google-ийн АНУ-ын хайлтын зарын орлого 50%-иас доошлоно гэж таамаглаж байна.
YouTube-ийн орлого 11.5%-иар өсөх боловч зарим маркетерүүд сурталчилгааны зардлаа бусад стриминг платформууд руу шилжүүлж байгаа нь нөлөөлнө. Харин Google Cloud 29.2%-иар өсөх төлөвтэй, AI үйлчилгээний эрэлт нэмэгдэж байгаагаас шалтгаалж байна. Investor-ууд CFO Anat Ashkenazi-ийн зардлыг удирдах стратегийг анхааралтай хүлээж байгаа юм.