Өсвөр насны хүүхэд уургийн нэмэлт тэжээл хэрэглэх нь зөв үү?
Уургийн коктейль, баар, нунтаг болон бусад нэмэлтүүдийг хэрэглэх нь уургийн хэрэглээгээ нэмэгдүүлэхийг эрэлхийлж буй хүмүүст хялбар арга мэт санагдаж магадгүй. Гэвч өсвөр насны хүүхэд хэрэглэх нь зөв үү?
Даваа гарагт гаргасан CS Mott Хүүхдийн Эмнэлгийн санал асуулгын дүнгээс үзэхэд 5 эцэг эх тутмын хоёр нь өсвөр насны хүүхэд нь сүүлийн нэг жилд уургийн нэмэлтийг хэрэглэсэн гэж хариулсан бөгөөд өсвөр насны хөвгүүд өсвөр насны охидоос илүү нэмэлт тэжээл хэрэглэдэг байна. Өсвөр насны хөвгүүдийн 46% нь хэрэглэдэг бөгөөд үүний талаас илүү хувь нь булчингаа нэмэгдүүлэхийн тулд уусан гэж хариулсан ба өсвөр насны охидын 36% нь нэмэлт тэжээл хэрэглэдэг бөгөөд эцэг эхчүүд охид нь жингээ хасах эсвэл завгүй байхдаа хоолоо орлуулах зорилгоор уургийн бэлдмэлийг илүү их хэрэглэдэг гэж хариулжээ.
14-18 насны өсвөр насны охидод өдөрт 46 грамм, ижил насны өсвөр насны хөвгүүдэд өдөрт 52 грамм уураг хэрэгтэй байдаг. Уургийн нэмэгдэл нь хэрэглэгчийг хэт их уураг хэрэглэх эрсдэлд оруулж, шингэн алдалтыг үүсгэж, бөөрөнд дарамт учруулдаг хэмээн мэргэжилтнүүд анхааруулдаг. Өсвөр насныхан өдрийн хоол, хөнгөн зуушаар уураг авч байгаа бол тэд хангалттай уураг авч байна гэсэн үг.
Уургийн хэрэглээний талаар санах ёстой нэг зүйл бол уургийг нэг дор хэрэглэхээс илүүтэйгээр өдрийн турш хэрэглэх нь илүү ашигтай байдаг. Тогтмол хоол хүнсэндээ хүн хангалттай хэмжээний уураг, нүүрс ус, өөх тос, эслэг, витамин, эрдэс бодис, усыг хэрэглэх шаардлагатай. Жимс, хүнсний ногоо, эслэг, цагаан идээ зэргийг хоол хүнсэндээ хэрэглэснээр уургийн нэмэлт хэрэглэх шаардлагагүй ажээ.