Нэмэлт элсэн чихэрээс салах 5 арга
Хэт их элсэн чихэр хэрэглэх нь жин нэмэх, 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх, элэгний өвчин, хорт хавдар, тэр ч байтугай сэтгэлийн хямрал зэрэг эрүүл мэндийн олон асуудалд хүргэдэг гэсэн судалгаа бий.
Элсэн чихэр нь хийжүүлсэн ундаа, бялуу, чихрээс эхлээд өглөөний цайны үр тариа, талх, тараг, улаан лоолийн соус гээд маш олон төрлийн хоолонд агуулагддаг тул элсэн чихрийг бууруулах нь тийм ч хялбар биш. Супермаркетуудаар худалдаалагдаж буй савласан хүнсний бүтээгдэхүүний 74% нь нэмэлт чихэр байдаг.
1.Шингэн элсэн чихрээс зайлсхий
Хийжүүлсэн ундаа, спортын ундаа, энергийн ундаа, хуурамч шүүсний уут гэх мэт элсэн чихэр агуулсан ундааг багасгах эсвэл хасахад анхаарлаа хандуулаарай
2. Ажил дээрээ уруу таталтаас ангижрах
Ажлын орчинд чихрийн хэрэглээ байсан ч та заавал хэрэглэх хэрэгтэй гэсэн үг биш. Эргэн тойронд тань чихрийн агууламжтай зүйл байсан ч татгалзаж сураарай.
3. Гэрийнхээ хоол хүнсний орчноо цэвэрлэхээ бүү мартаарай
Гэр бүлээрээ эргэн тойрондоо чихэртэй хоол хүнс, ундаа байлгахгүй байхыг зөвшөөрч, оронд нь гадуур гарахдаа тэдгээрийг авч байгаарай. Гол нь гэртээ байлгахгүй байх.
4. Чихрийн хэмжээг багасгаснаас үүдэлтэй сэтгэлзүйн стресстэй тэмцэх төлөвлөгөөтэй байх
Чихрийн хэмжээг багасгах нь сэтгэлзүйн тогтворгүй байдлыг бий болгодог. Ихэнх хүмүүс үүнээс болж дундаас нь шантарч чихрийн хэрэглээндээ эргэн ордог тул үүнээс сэргийлэх төлөвлөгөөтэй байгаарай.
5. Элсэн чихэртэй хоолыг зохих ёсоор ангилах
Элсэн чихэртэй хоолыг амттанаар хадгалах нь чихрийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс сэргийлдэг.