Өмнөд Солонгос ганцаардалтай тэмцэхэд 327 сая ам.доллар зарцуулна
2016 онд Сөүл хот дэлхийн хамгийн аз жаргалтай хотоор шалгарч байсан ч одоо ганцаардал, тусгаарлагдмал байдал тус улсыг хамарсан томоохон асуудал болжээ.
Энэхүү асуудлыг эсрэг Сөүл хотын эрх баригчид “хэн ч ганцаарддаггүй хот” бий болгохоор төлөвлөж байна. Эрх баригчид хотын оршин суугчдын дунд ганцаардлыг түвшин нэмэгдэж байгааг бууруулахын тулд ирэх таван жилийн хугацаанд 327 сая ам.доллар орчмыг зарцуулахаар төлөвлөжээ.
Энэхүү төсвөөр сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх хөтөрбөр хэрэгжүүлэх, амралт чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, дунд болон өндөр настай оршин суугчдад зориулсан хоол хүнс тараах хөтөлбөр гаргах, тусламж хэрэгтэй ганцаардсан иргэдийг олж тогтоох тусгай систем хөгжүүлэх, мөн цэцэг, ногоо тарих, спортоор хичээллэх зэргээр ганцаардсан хүмүүсийг гадуур явах, нийгэмшихэд нь туслах олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах ажээ.
ДЭМБ 2023 онд ганцаардалтай тэмцэх комисс байгуулж, үүнийг эрүүл мэндийн тулгамдсан аюул хэмээн тогтоожээ.