Урлаг
Жүжигчин Вера Фармига метал хамтлагтай болжээ
“The Conjuring” бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн жүжигчин Вера Фармига “The Yagas” гэх хамтлагтай болж, шинэ уран бүтээлээ цацлаа.
Түүний нөхөр Deadsy хамтлагийн гишүүн Ренн хавки, бөмбөрчин Жэйсон Воумен, гитарчин Марк Висконти, басс гитарчин Майк Дэвис үэрэг гишүүдтэй. Анхны бүтээл нь “The Crying Room” хэмээх нэртэй бөгөөд тэрээр дуугаа тайлбарлахдаа:
Өөрийн дотоод мэдрэмжүүдээ ил гаргаж, тайтгарах тухай дуу юм. Зүрхээ ариун, цэвэр болтол нь уйлах тухай. Нар хиртэлтийн үеэр бичлэгийг нь хийсэн. Нар хиртэлт бидний сэтгэл санаанд их нөлөө үзүүлж, биднийг шилжилтэд хөтөлдөг зүйл.