Урлаг

Анжелина Жоли-гийн эргэн ирэлт

Найруулагч Пабло Ларраинтай хамтран Анжелина Жоли 20-р зууны дуурийн домогт жүжигчин Мария Калласын дүрийг бүтээж, алдарт Грек-Америкийн сопраногийн 1977 онд нас барахаасаа өмнөх сүүлчийн өдрүүдийг дахин дүрсэлсэн сэтгэл зүйн драмын бүтээлд тоглолоо.

Холливудаас олон жил завсарласны дараах Жоли энэхүү киногоор уран бүтээлдээ эргэн ирж буй юм. (Тэр хамгийн сүүлд 2021 онд Marvel-ийн супер баатрын “Eternals” кинонд тоглосон.)
Өнгөрсөн наймдугаар сард болсон Венецийн кино наадамд нээлтээ хийснийхээ дараа 
Мария кино нь арваннэгдүгээр сарын 27-ноос эхлэн кино театруудаар гарах бөгөөд арванхоёрдугаар сарын 11-нд Netflix дээр гарах болно.

Дуурийн дуулаачийн дүрийг бүтээх үедээ тэрээр дуулалтын багштай байж. Тухайн кино нь дээр Жолигийн дуу хоолой болон Калласын дуу бичлэгийг хослуулан ашиглажээ. Бид тун удахгүй Анжелина Жоли-г домогт дуурийн дуучны дүрээр харах юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button