Life

Яагаад хяналтгүй инээж эсвэл уйлдаг вэ?

Pseudobulbar affect (PBA) нь таны сэтгэл хөдлөлөөс хамааралгүй өөрийн эрхгүй, хяналтгүй инээх, уйлах зэргээр тодорхойлогддог мэдрэлийн эмгэг юм. PBA-тай хүмүүс хэр хүчтэй, хэр удаан инээж, уйлж байгаагаа хянах чадваргүй байдаг.

1.Multiple sclerosis (MS)

MS-тэй хүмүүсийн 10 орчим хувь нь PBA-тай байж болно. MS нь дархлааны систем нь төв мэдрэлийн системд халддаг мэдрэлийн эмгэг юм.

2.  Amyotrophic lateral sclerosis (ALS)

ALS нь мотор мэдрэлийн өвчин бөгөөд мотор мэдрэлийн эсүүд үхэх тусам булчингуудад дохио өгч чадахгүй, булчин суларч эхэлдэг. Тархи эцэст нь тэднийг удирдах чадвараа алддаг. ALS-тэй хүмүүс PBA-н инээхээс илүүтэйгээр хяналтгүй уйлах нь байдлаар илэрх нь түгээмэл байдаг.

3. Traumatic brain injury (TBI)

PBA нь ихэвчлэн толгойн гэмтэлээс үүдэлтэй тархины гэмтэл болох TBI-ийн улмаас үүсч болно. Судалгаанаас харахад TBI өвчтэй хүмүүсийн 5-48% нь PBA-тай байдаг. Судалгаагаар хүмүүс PBA -ийн шинж тэмдэг илэрч, эдгээр шинж тэмдгийг эмчдээ мэдэгдэхэд 41%  нь сэтгэлийн хямрал, гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) эсвэл хоёр туйлт эмгэг зэрэг сэтгэлийн хямралтай гэж оношлогджээ.

4. Stroke

Тархины цус харвалттай хүмүүсийн 28-52% нь PBA-тай байдаг. PBA-ийг оношлоход хэцүү байдаг тул цус харвалттай хүмүүст шинж тэмдэг, эмийн гаж нөлөө хэмээн ойлгодог.

5. Alzheimer’s or Parkinson’s disease

PBA нь Альцгеймер эсвэл Паркинсоны өвчтэй хүмүүст илэрч болно. Энэ нь Альцгеймерээр оношлогдсон хүмүүсийн 10-40%-д нөлөөлдөг. 2019 оны судалгаагаар нь Паркинсоны өвчтэй хүмүүсийн 3.6-42.5% -д  нөлөөлж болдог байна. 

PBA эмчилгээ, оношлогоо

PBA шинж тэмдгүүд нь ихэвчлэн сэтгэлийн хямрал гэж оношлогддог тул таны шинж тэмдгүүд таны сэтгэлийн байдал, сэтгэл хөдлөлтэй холбоогүй гэдгийг эмчдээ мэдэгдэх нь чухал юм. Мөн та бүрэн оношлохын тулд сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, мэдрэлийн эмчтэй хамтран ажиллах талаар үндсэн эмчээсээ асууж болно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button