Цэвэрлэгээний хэрэгсэлд агуулагдах хортой бодисын нөлөө
Ариутгагч, цэвэрлэгээний бодист 100% итгэх зөв үү? Хүрээлэн буй орчноо сайтар цэвэрлэж ариутгах нь ямарваа нэгэн өвчин тусахаас сэргийлэх ч ямар бүтээгдэхүүн ашиглаж байгаа вэ гэдэг нь илүү чухал юм. Цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх нь гэр орон, оффис, сургууль, эрүүл мэндийн байгууллага, ресторан болон манай нийгэм даяар өдөр бүр нийгмийн эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг. Америкийн зах зээл дээр борлуулагдаж буй 2000 гаруй цэвэрлэгээний хэрэгсэл астма, химийн түлэгдэлт, хорт хавдрын эрсдэл зэрэг эрүүл мэндийн асуудалтай холбоотой бодис агуулж болохыг тогтоожээ .
Цэвэрлэгээний бүтээгдэхүүн нь дэгдэмхий органик нэгдлүүд эсвэл янз бүрийн химийн бодис агуулсан байж болно. Дэгдэмхий органик нэгдлүүд нь хатуу эсвэл шингэн бүтээгдэхүүнээс ялгарч болох хий юм. Эдгээр химийн бодисууд нь нүд, хамар, хоолойг цочроох, элэг, бөөр, төв мэдрэлийн системийг гэмтээх зэрэг асуудлуудыг үүсгэж болзошгүй аж.
Химийн бодисын нөлөөлөл нь та тэдгээрт ямар хэмжээгээр, хэр олон удаа өртөж байгаагаас хамаарна. Аливаа цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг хортой эсэхийг мэдэж болох таних тэмдэг бий. “Safer Choice” гэсэн шошготой бүтээгдэхүүн нь хорт хавдар, үржил шимтэй холбоотой асуудал болон эрүүл мэндэд үзүүлэх бусад эрсдэлтэй холбоотой химийн бодис агуулаагүй байдаг. Тиймээс аливаа бүтээгдэхүүн худалдан авахаасаа өмнө сайтар судлахыг зөвлөе. Мөн цэвэрлэгээний бодисыг хэрхэн ашиглахаас хамаардаг. Олон төрлийн бодисыг хооронд нь холих аюултай хий үүсгэх магадлалтай байдаг тул хэрхэн ашиглах, хольж болох бүтээгдэхүүн зэргийг нь давхар судлах хэрэгтэй байдаг.