Спорт
Озеки асан Асахикүни 77 насандаа өөд болжээ
Мэргэжлийн сүмо бөхийн озеки асан Асахикүни өнгөрсөн мягмар гарагт Токио хотод өөд болжээ. Тэрээр 77 насалсан бөгөөд чихрийн шижин өвчний хүндрэлээр нас барсан хэмээн мэдээлжээ.
Тэрээр Ошима дэвжээний багш байхдаа 1992 онд Монголоос зургаан залууг сүмоч болгохоор авчирсан нь монгол бөхчүүдийг арлын оронд ноёлох гүүр нь болсон байдаг. Түүний шавь нарыг дурдвал Кёкүшюкан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням нар бөгөөд секиваки, комүсүби цолд хүрцгээсэн билээ.