Технологи

Дэлхийн хамгийн том дижитал камертай телескоп одон орон судлалыг шинэ түвшинд хүргэнэ

Чилийн нийслэл Сантьяго хотоос хойд зүгт орших 2682метр өндөр ууланд орших Вера С.Рубин одон орон ажиглалтын төвд дэлхийн хамгийн том дижитал камертай телескоп нь баригдаж дуусах шатандаа ороод байна.

Түүний зорилго нь шөнийн тэнгэрийг бүхэлд нь маш нарийвчлалтайгаар гэрэл зургийн хальснаа буулгаж, орчлон ертөнцийн хамгийн гүн нууцыг нээх юм. Тус телескоп нь 3200MP буюу ойролцоогоор 300 утасны камер нийлүүлсэнтэй тэнцүү юм.

Гурван шөнө тутамд дуран нь харагдахуйц тэнгэрийг бүхэлд нь дүрсэлж, одон орон судлаачдад гэрэлтэх эсвэл хөдөлж буй бүх зүйлийг харах боломжийг олгох мянга мянган зураг гаргах болно. Ийм байдлаар Вера Рубин бидний урьд өмнө хэзээ ч харж байгаагүй 17 тэрбум од, 20 тэрбум галактикийг нээнэ гэсэн хүлээлт байгаа бөгөөд энэ нь зөвхөн эхлэл юм.

Тус телескоп нь 2025 онд ашиглалтад орох төлөвтэй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button