Технологи

Боинг компанийн хиймэл дагуул "Intelsat 33e" дэлбэрчээ

Боинг компанийн томоохон харилцаа холбооны хиймэл дагуул болох “Intelsat 33e” өнгөрсөн амралтын өдрүүдээр тойрог замд гэнэт дэлбэрч, сансарт хог хаягдал болон тарсан байна. Европ, Африк, Азийн бүс нутгуудад өргөн зурвасын холбооны үйлчилгээ үзүүлж байсан хиймэл дагуул нь 2024 оны 10-р сарын 19-нд ажиллахаа болихоос өмнө Энэтхэгийн далай дээгүүр “геостационар” тойрог замд ажиллаж байсан. Хиймэл дагуулын оператор Intelsat хиймэл дагуул бүхэлдээ алдагдсаныг баталжээ. Одоогоор хиймэл дагуул задарсан шалтгаан тодорхойгүй хэвээр байна.

АНУ-ын сансрын хүчнийхэн Intelsat 33e хиймэл дагуул дор хаяж 20 ширхэг хог хаягдал болон бутарсан болохыг баталж байгаа. Intelsat компанийн төлөөлөгчид хиймэл дагуулын үйлдвэрлэгч Boeing болон засгийн газрын агентлагуудтай хамтран ажиллаж, эвдрэлийн яг шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж мэдэгдэв. Болсон явдлын талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийх зорилгоор тус ослыг хянан шалгах баг байгуулжээ.

2016 онд хөөргөсөн Intelsat 33e нь Боинг компанийн EpicNG платформын нэг хэсэг байсан бөгөөд харилцаа холбооны чадавхийг сайжруулах зорилгоор дараагийн үеийн хиймэл дагуул болгон бүтээсэн.

Холбоотой мэдээнүүд

Back to top button