Австрали улс Vape-ний эсрэг хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна
Австрали улс залуучуудын дунд электрон тамхи, буюу vape-ийн хэрэглээг бууруулах зорилгоор хатуу арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Никотин агуулсан электрон тамхийг худалдаалах, импортлохыг хориглох шийдвэрийг 2021 онд гаргасан бөгөөд энэ нь зөвхөн эмчилгээний зорилгоор эмчийн заавраар авах боломжтой юм.
Засгийн газар 18-аас доош насны хүмүүсийн вейпийн бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглож, насны хязгаарлалтын дэглэмийг чангатгаж байна. Мөн маркетингийн хязгаарлалтыг хэрэгжүүлж, залуучуудын дунд энэ бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахад чиглэсэн санаачилгуудыг дэмжиж байна.
Эдгээр арга хэмжээнүүд нь Австралид вейпийн хэрэглээг багасгаж, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах зорилготой. Засгийн газрын зүгээс вейпийн хэрэглээний эрсдэлүүдийн талаар олон нийтийн мэдээлэл, сургалтыг явуулж, залуучуудыг анхааруулж байна.
Австрали улсын энэ алхам нь бусад орнуудад ч сайн жишээ болох бөгөөд вейпийн хэрэглээг бууруулахад нөлөөлж магадгүй юм хэмээн үзэж байгаа ажээ.