Технологи

Таны гар утас таныг “ЧАГНАДАГ” байвал яах вэ?

Хэдэн жилийн өмнөөс л гар утас биднийг тагнаж чагнадаг юм биш биз? гэх хардлага хүмүүсийн дунд эрчийг авсаар ирсэн. Та ч бас зарим сэжиг бүхий зүйлсийг анзаарсан л болов уу? Жишээ нь таныг нэн нэгэнтэй худалдаж авмаар байгаа зүйлийнхээ тухай ярихад төд удалгүй фейсбүүк хайлт дээр тань өнөөх ярьсан зүйлс янз бүрээрээ гарж ирдэг шүү дээ.

Тэр ч бүү хэл Их Британийн Засгийн газрын харилцаа холбооны төв ухаалаг утсанд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрдэг гэдгээ аль 2015 онд хүлээн зөвшөөрсөн билээ. Нэн ялангуяа Siri зэрэг ухаалаг хариулагчтай гар утас бидний гаргасан авиа бүрийг сонсдог гээд бод доо. Siri-гээр дамжсан яриа, мэдээлэлд гуравдагч этгээд бүхий тагнуулч нар аль хэдийн нэвтэрч орсон хэмээн Америкийн экс тагнуулч Эдвард Сноуден баталсан.

Энэ бүхнийг уншсан та “Энэ тэгээд хууль ёсных гэж үү?” хэмээн бодож болох юм. Богино хариулт нь “Тийм ээ”. Утас, төхөөрөмж таныг сонсох нь хууль ёсных. Тэрхүү зөвшөөрөл нь олон хуудас дунд орших гэрээн дээр тусгагдсан байдаг ба хэн бүр анзаараад байдаггүй гэнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button