АвтоБизнес

Илон Маск: "Tesla"-ийн орлого ирэх онд 20-30 хувь өснө

“Tesla” компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 72 цент болсон бөгөөд цэвэр орлого жилийн өмнө 1.85 тэрбум ам.доллар байсан бол 2.17 тэрбум ам.доллар болж өсчээ.

“Хямд өртөгтэй машинууд” болон “автомат жолоодлого” зэрэг хүчин зүйлсээс хамааран тээврийн хэрэгслийн борлуулалтын орлого ирэх онд 20-30 хувь өснө хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгдээд буй. 

“Tesla” компани гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцуулж, шинжээчдийн хүлээлтийг давлаа.

“Tesla” компани гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцуулж, шинжээчдийн хүлээлтийг давлаа. Уг мэдээлэл гарснаар “Tesla”-ийн хувьцааны ханш 12 хувиар өссөн байна. 

Тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 72 цент болсон бөгөөд цэвэр орлого жилийн өмнө 1.85 тэрбум ам.доллар байсан бол 2.17 тэрбум ам.доллар болж өсчээ.

“Tesla”-ийн автомашин үйлдвэрлэлийн орлого өмнөх оны мөн үед 19.63 тэрбум ам.доллар байсан бол 2 хувиар өсөж, 20 тэрбум ам.доллар болжээ.

“Хямд өртөгтэй машинууд” болон “автомат жолоодлого” зэрэг хүчин зүйлсээс хамааран тээврийн хэрэгслийн борлуулалтын орлого ирэх онд 20-30 хувь өснө хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгдээд буй. 

Түүнчлэн “Tesla”-ийн Cybertruck загварын автомашин энэ жил олны анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. Cybertruck нь АНУ-д хамгийн их борлуулалттай гурав дахь бүрэн цахилгаан автомашин болсон байна.

Энэ оны гуравдугаар улиралд 462,890 автомашин нийлүүлсэн талаар тус компани мэдэгджээ. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button