Life

Эмэгтэй хүн бүрт хэрэгтэй 5 аппликэйшн

Эмэгтэйчүүд ялангуяа өсвөр насны охидод ихээр тулгардаг бие физиологийн болон сэтгэлзүйн асуудлуудад туслах, хөтөч болох гар утасны апп-уудыг хүргэж байна. Өдөр тутамдаа ашиглах боломжтой тул таны дотно найз болж чадна.

1. Picky

Маш олон гоо сайхны брэнд, бүтээгдэхүүнүүд худалдаан байгаа энэ цаг үед өөрт хамгийн тохиромжтой бүтээгдэхүүнээ олоход тань туслах юм. Өөрийн сонирхож буй бүтээгдэхүүнийхээ нэрийг л оруулахад доторх орц найрлага, ямар арьсанд яаж үйлчлэх зэрэг хэрэгтэй бүхий л мэдээллийг өгч чадна.

2. Blindcare

Энэхүү аппликэйшны тусламжтайгаар та өөрийн нэр, мэдээлэл, зургаа нууцлаад эерэг, сөрөг мэдрэмжүүдээ бусадтай хуваалцах боломжтой бөгөөд мэргэжлийн сэтгэл судлаачдаас зөвлөгөө тусламжийг олон төрлийн сонголттойгоор авах боломжтой. Бусдаас туршлага судлах, сэтгэлзүйн дэмжлэг, зөвлөгөө авах хэрэгцээтэй үедээ ашиглахыг зөвлөж байна.

3. Habido

Амьдралын зөв хэв маягийг бий болгож, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих замаар өөрийн илүү сайн хувилбартаа алхам алхмаар хүрэхэд тань тусална. Хэрэглэгчдээ дадал хэвшүүлэх боломж олгох бөгөөд төлөвлөж, сануулж, чиглүүлж өгнө. таны үйлдэл бүрийг урамшуулж, тууштай хэвшүүлэхээр оноо цуглуулах горимтой бөгөөд тус оноогоо өөрт хэрэгтэй зүйлдээ ашиглах боломжтой.

4. Better me

Better me аппликэйшн нь дотроо олон төрөлтэй бөгөөд хамгийн хэрэгцээтэй хоёр төрлийг нь танилцуулж байна. Нэг нь таны эрүүл мэндийг анхаарах ба өөртөө дасгал хөдөлгөөн, эрүүл хооллох жор зэргийг агуулсан. Харин хоёрдох нь таны сэтгэлзүйн эрүүл мэндэд тусална. Стресс бууруулах, гүн нойр авах, бясалгал зэрэг олон дадал, дасгал ажлуудыг үүнээс олж авах боломжтой. Хоёр хувилбарыг цугт нь ашиглавал илүү үр нөлөөтэй.

5. Flo

Эмэгтэйчүүдийн календарь гэдгээр нь хүмүүс илүү сайн мэдэх байх. Гэхдээ энэхүү апп нь зүгээр ч нэг календарь биш юм. Биед гарсан өөрчлөлтүүдээ тэмдэглэхэд нөхцөл байдалд тааруулсан зөвлөмжүүдийг хүргэхээс гадна, хэн нэгнээс асууж чадахгүй байгаа бүх асуултад тань хариулж өгнө.

Холбоотой мэдээнүүд

Back to top button