Таны биед шим тэжээл хэрэгтэй байгааг илтгэх 5 шинж тэмдэг
The Lancet хүрээлэнгийн шинэ судалгаагаар дэлхийн талаас илүү хувь нь кальци, төмөр, витамин С, Е зэрэг эрүүл мэндэд шаардлагатай тэжээлийг хангалттай авч чаддаггүй хэмээн тогтоожээ. Хүний бие тогтмол шим тэжээлээ авч чадахгүй байгааг илтгэдэг хэд хэдэн шинж тэмдэг бий.
1. Хэврэг хумс
Хумс нь үндсэндээ кератин уургаас бүрддэг тул хумсыг эрүүл, бат бөх байлгахын тулд их хэмжээний уураг идэх нь чухал юм. Зөвлөмж болгож буй хоолны дэглэм нь биеийн жингийн килограмм тутамд 0.8 грамм уураг буюу фунт тутамд 0.36 грамм байна. Эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд хэврэг болох нь ихэвчлэн гараа угаах, хумсны чийгийг арилгах, ацетон ашиглан будгийг арилгах, хүйтэн, хуурай цаг агаарт амьдрах эсвэл хөгшрөлт зэрэг зүйлээс болдог.
2. Зовхи татах
Зовхи татах нь мэдрэлийн импульс дамжуулахад чухал үүрэгтэй магнийн дутагдлыг илтгэнэ.
Энэ нөхцөл байдал нь стресс, ядаргаа, кофейн хэрэглээ, хэт удаан компьютер ширтэхээс болж нүдний ядаргаа , зарим эм, тархи, мэдрэлийн тогтолцооны эмгэгүүдтэй холбоотой байдаг. Магни нь булчингийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд магнийн бэлдмэл түгээмэл байдаг ч мэргэжилтнүүд таны хэрэгцээнд тохирсон магнийн төрлийг авахын тулд эмчээс зөвлөгөө аваарай.
3. Үе мөч янгинах
Өвдөг янгинах, хөших зэрэг нь ялангуяа хөгшрөлтийн үед түгээмэл тохиолддог үзэгдэл юм.
Гэсэн хэдий энэ нь витамин D3 эсвэл кальцийн дутагдлын дохио байх магадлал өндөр. Кальци нь ясыг бэхжүүлдэг бол Д витамин нь сүү, сардин, навчит ногоон зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс кальцийг биед шингээхэд тусалдаг.
4. Үс бууралтах
Судлаачид яг яагаад ийм зүйл болдгийг мэдэхгүй ч генетик, аутоиммун өвчин, бохирдол, тамхи татах , стресс, витамины дутагдал зэрэг голлон нөлөөлдөг. Мөн үсний уутанцар дахь хүчилтөрөгчийн тээвэрлэлт, цусны улаан эсийг үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг В12 витамины дутагдлыг илтгэдэг. Энэ нь таны үсэнд өнгө өгдөг меланиныг үүсгэдэг зэсийн дутагдлын шинж тэмдэг байх боломжтой ажээ.
5. Амархан хөхрөх
Энэ нь нас ахих тусам арьс нимгэрч байгаатай холбоотой байж болдог. Зарим өвчний шинж тэмдэг болж гарж ирдэг ба жишээ нь Кушингийн синдром эсвэл Эхлерс-Данлосын хам шинж аспирин эсвэл цус шингэрүүлэгч гэх мэт цусны бүлэгнэлтийн чадварыг бууруулдаг эм, эсвэл витамины дутагдлыг илтгэдэг.
Энэ нь танд коллаген үүсгэх үүрэгтэй витамин С дутагдаж байна гэсэн үг юм. Мөн цусны бүлэгнэлтэд тусалдаг К1 витамины дутагдлыг илэрхийлэх аж.