Neymar-ийн бэртэл эдгэж эргэн бэлтгэлдээ орлоо
Дэлхийн алдарт хөлбөмбөгийн од Neymar-ийн бэртэл илааршиж, Al-Hilal багийнхаа бэлтгэлд оролцож эхэллээ. Түүний эргэн ирж буй нь шүтэн бишрэгчид болон клубынхны хувьд хамгийн баяртай мэдээ болж байна.
Neymar өнгөрсөн улиралд бэртэж, тоглолтуудад оролцож чадаагүй. Энэ нь ч Al-Hilal-ийн амжилтанд нөлөөлж байсан байх. Тэгвэл одоо тэрбээр эргэн ирсэн нь багийн тактикийг шинэчилж, гүйцэтгэлд шинэ шат нэмэх боломжтой.
Бэлтгэлдээ эргэн орохдоо Neymar бүхний анхаарлыг татаж, багийнхан нь ч түүнийг дэмжиж, баяртайгаар хүлээн авсан. Түүний туршлага, ур чадвар нь Al-Hilal-д чухал нөлөө үзүүлэх бөгөөд дасгалжуулагч Jorge Jesus түүний эргэн ирж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Neymar-ийн эргэн ирж байгаатай холбоотойгоор Al-Hilal-ийн өрсөлдөх чадвар ч нэмэгдэнэ болно. Баг нь энэ улиралд олон амжилтанд хүрэхийг зорьж байгаа бөгөөд түүний оролцоо чухал ач холбогдолтой..