Life
Тренд: Урт хумстай охидод зориулсан компьютерын гар бүрхэвч
Силиконоор хийсэн компьютерын гар бүрхэвч нь яг одоо GenZ үеийг байлдан дагуулж байна. Энгийн компьютерын гар нь маникюр хийлгэсэн үед төвөгтэй байдаг тул урт хумстай охидод зориулан хийгджээ.
Силиконоор хийсэн компьютерын гар бүрхэвч зохион бүтээгч Сара Янг Ван хэлэхдээ: Үнэнийг хэлэхэд, энэ бол маш өчүүхэн зүйл гэдгийг би мэдэж байгаа, олон хүн зүгээр л богиносго гэж хэлж магадгүй ч миний урт хумс надад маш их баяр баясгаланг авчирч, түүнгүйгээр амьдрах тухай бодох нь намайг гунигтай болгодог”.
Tippy Type буюу бичихэд хялбар болгох үүднээс дээш өргөгдсөн товчлуур бүхий
силикон гарын бүрхэвч нь урт хумсаа тайрахаас татгалзаж буй ажилтнуудын ажлын байрны үр ашгийг дээшлүүлэх юм.