Life

Цатгалан мэдрэмж төрүүлэх 5 хүнс

Дөнгөж хоолоо идсэн хэр нь нэг л өлсөөд байгаа ч юм шиг, дахиад юм идмээр ч юм шиг санагдаад байна уу? Энэ нь зөвхөн таны тархинд өрнөөд байгаа юм биш, таны ходоодонд асуудал байгаа гэсэн үг.

Энэ нь хэд хэдэн шалтгаантайгаар тохиолддог бөгөөд дурдвал:

  • Сератонин
  • Цусан дах сахар
  • Ходоодны хямрал зэрэг нөлөөлдөг байна.

Энэхүү мэдрэмжийг дарж чадах, цатгалан мэт мэдрэмж төрүүлэх 5 хүнсний бүтээгдэхүүнийг хүргэе.

1. Зажлууртай ногоо: Лууван, өргөст хэмх, чинжүү, цэцэгт байцаа гэх мэт
Эдгээр хүнсний ногоо нь уусдаггүй эслэгээр баялаг тул хоол боловсруулалтыг удаашруулж, цатгалан мэдрэмжийг удаан хадгалахад тусалдаг.

2. Вандуй

Уураг болон эслэгээр баялаг вандуй нь өлсөх мэдрэмжийг арилгадаг давхар агууламжтай. Уураг нь цусан дахь сахрын хэмжээг тогтворжуулахад тусалдаг бол эслэг нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хэвийн болгодог.

3. Тараг

Тараг нь өлсгөлөнгөөс ангид байлгах уургийн агууламжтай юм. Уургийн агууламж нь хоолны дуршлыг зохицуулахад тусалдаг бол пробиотикууд нь гэдэсний эрүүл мэндийг дэмжиж, гэдэс-тархи хоорондын хамгийн чухал харилцааг сайжруулдаг.

4. Жимс

Нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэрэг жимс нь антиоксидант болон эслэгээр баялаг тул үрэвсэлтэй тэмцэж, цатгалан мэдрэмж төрүүлдэг. Эслэгийн агууламж нь цусан дахь сахрын хэмжээг тогтворжуулж өгдөг.

5. Алмонд

Алмонд нь уураг, эрүүл өөх тос, магнигаар баялаг бөгөөд серотонины үйлдвэрлэлийг зохицуулахад тусалдаг эрдэс бодис юм. Эдгээр нь өлсөх мэдрэмж төрөх үедээ идэх төгс зууш юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button