Технологи

Хэлний өнгөөр эрүүл мэндийг оношилдог AI

Ирак, Австралийн судлаачид хүний ​​хэлний өнгөнд дүн шинжилгээ хийж, эрүүл мэндийн байдлыг нь 98 хувийн нарийвчлалтайгаар илрүүлэх компьютерийн алгоритм боловсруулжээ.

Багдад дахь Дундад Техникийн Их Сургууль болон Өмнөд Австралийн Их Сургуульд багшилдаг ахлах судлаач Али Аль-Нажи нь энэхүү систем Хятадын уламжлалт анагаах ухааны өвчин оношлох арга дээр суурилсан хэмээн тайлбарласан юм. Хиймэл оюун ухааны загварыг хэлний өнгө, харгалзах нөхцөлийг тодорхойлдог болгохын тулд 5200 гаруй зургийг ашигласан бөгөөд Ойрхи Дорнодын хоёр сургалтын эмнэлгээс авсан 60 хэлний дүрсээр туршсан байна.

Өвчтөнүүд вэбкамераар тоноглогдсон зөөврийн компьютерээс 8 инчийн зайд сууж, хэлнийхээ зургийг авдаг.

Судалгааны хамтран зохиогч, Өмнөд Австралийн Их Сургуулийн профессор Жаваан Чахл хэлэхдээ энэхүү технологийг эцэст нь чихрийн шижин, цус харвалт, цус багадалт, астма, элэг, цөсний хүүдий, COVID-19 болон бусад өвчнийг оношлох боломжтой ухаалаг гар утасны програм болгон ашиглах ажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button