Урлаг

Liam Payne-гийн буудалж байсан өрөөнөөс их хэмжээний мансууруулах бодис олджээ

Хэдхэн хоногийн өмнө One Direction хамтлагийн дуучин Liam Payne тагтан дээрээс осолдон амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тухайн өдөр 17:00 цагийн үед цагдаагийн газар согтуу хүн үймээн тарьж буй талаар дуудлага ирсэн байна. Цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очих үед Liam Payne тагтан дээрээс унаж амиа алдсан байдалтай байжээ. Түүний байрлаж байсан өрөөний зургийг Аргентины хамгийн том сонин болох La Nacion цацжээ. Өрөөнд байсан зүйлсийг дурдвал хагарсан зурагт, тал оргилуун дарс, виски, олон төрлийн жороор олгодоггүй эм, хар тамхи, мөнгөлөг цаас, асаагуур, клоназепам зэрэг олон төрлийн эм бодис байжээ. Мөн сонинд мэдээлснээр Пэйнийн цогцос доод давхарт “шил виски, асаагуур, гар утастай” олдсон байна.

Карьерынхаа туршид One Direction хамтлагт байхдаа болон хамтлаг тарсны дараа Пэйн дор хаяж хоёр удаа архинд донтсоны улмаас нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байсан бөгөөд энэ донтолт нь түүнийг амиа хорлоход хүргэсэн талаар өмнө нь ярьж байсан.

Холбоотой мэдээнүүд

Back to top button