Gen Z үеийнхэн хуучин iPhone-д дурлаж эхэлжээ
IPhone16 загвар хүмүүст онцгой содон сэтгэгдэл төрүүлж чадаагүйгээс үүдэн хүмүүс тэр дундаа Z үеийн залуус шинэ загвараас зайлсхийх болсон гэнэ. Шинэ загвар худалдан авахын оронд тухайн гар утсыг үйлдвэрийн бус аргаар сайжруулж, шинэчлэдэг маркетуудаас утас худалдаж авах нь харьцангуй хэмнэлттэй байгааг залуусын төлөөл хэлж байна.
Хуучин загварын утсыг шинэчлэн сайжруулан арилжаалдаг Back Market-ийн Гүйцэтгэх захирал Хуг де Лараузе хуучин технологийн ирээдүйн талаар маш их өөдрөг үзэлтэй нэгэн гэнэ. Түүний таамаглаж байгаагаар ойрын 10 жилийн дотор насанд хүрэгчдийн 90% нь шинэ бүтээгдэхүүн худалдаж авахын оронд шинэчлэсэн хуучин бүтээгдэхүүн худалдаж авах эсвэл төхөөрөмжөө засаад хэрэглэхийг илүүд үзэх болно. Учир “Хүмүүс дараагийн бүтээгдэхүүнд тийм ч их шинэлэг зүйл байхгүй гэдгийг ойлгож эхэлдэг” гэж тэр хэлэв.
Англид мэдээллийн технологийн борлуулалтын чиглэлээр ажилладаг 23 настай Анмол Ароз хоёр жилийн өмнө шинэчлэгдсэн iPhone 13 Pro утсыг худалдан авч, 500 орчим фунт стерлинг хэмнэсэн гэж хэлэв. Түүнд энэ утас нь илүү их таалагдсан бөгөөд сүүлийн үеийн загваруудын функц, өөрчлөлтүүд төдийлөн таалагдаагүй гэнэ. Тэр худалдаж авсан хуучин утсан дээрээ ChatGPT-ийг ашиглан өөрт хэрэгтэй мэдээллээ хангалттай авч чадах учир одоохондоо Apple Intelligence хараахан хэрэггүй гэв. Тогтвортой байдлын талаар Ароз хэлэхдээ, “шинэ хувцас, шинэ технологид тийм ч их татагддаггүй, хоёулаа хурдан үнэ цэнээ алддаг” хэмээв. Хоёр жилийн өмнө iPhone XR-ийн дэлгэц гэнэт ашиглах боломжгүй болсны дараа Back Market-ээс шинэчилсэн iPhone 11 худалдаж авсан. Энэ нь сайжруулсан камер эсвэл 5G-гүй байсан ч утас нь надад мессеж бичих, сошиал медиа ашиглах, сайн зураг авах боломжийг олгосон бөгөөд батерейны ашиглалтын хугацаа сайн байсан. Техникийн байнгын өөрчлөлтийн эрин үед заримдаа утас нь өдөр тутмын хэрэгцээг тань хангадаг байхад л хангалттай гэж Ароз хэлжээ.