Life

Хойд Солонгос иргэдээ ОХУ-ын цэргийн хүчинд илгээхээр болжээ

ОХУ-ын цэрэг Украины эсрэг тэмцэхэд туслуулахаар Хойд Солонгос иргэдээ илгээж байна хэмээн Владимир Зеленский мэдэгдлээ.

Украины ерөнхийлөгч ням гарагт өдөр тутмынхаа видео мэдээндээ “ОХУ болон Хойд Солонгос улсын хоорондын холбоо улам бүр нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн зэвсэг шилжүүлэх тухай биш болсон ба Хойд Солонгосоос иргэдээ цэргийн хүчин рүү шилжүүлэх тухай яригдаж байна” хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн зургаадугаар сард Хойд Солонгост айлчилсан нь хорь гаруй жилийн дараах анхны айлчлал бөгөөд Оросыг Украин руу довтлоход Умард Солонгос хэр их тусалж байгааг барууны ажиглагчид гайхаж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button