Урлаг

Victoria’s Secret 2024 онцлох модель

Удаан хугацааны дараа эргэн ирсэн Victoria’s Secret загварын шоунд нийт 25 өөр улсын 50 модель алхсан. Энэ жилийн шоуны онцлог нь гарал угсаа, арьс өнгө, биеийн харьцаа хамааралгүйгээр модель сонгосон явдал билээ. Ихэнх хүмүүс шинээр эргэн ирж байгаа юм чинь залуу шинэ моделиуд л байгаа гэх ойлголттой байж магад.

Та энэ жилийн шоуг үзэх үед маш олон танил царайг олж харах болно. Хуучны дотогт моделууд эргэн ирэлтээ хийсэн гэхэд болно.

1. 36 настай олон улсын супермодель Ashley Graham энэ жил VS загварын шоунд анх удаа нэхсэн тортой хар биетэй хувцас өмсөж, далавчаа гялалзсан алтан дэлбээгээр чимэглэсэн байна. Тэрээр энэ долоо хоногт хийсэн видео бичлэг дээрээ хүн бүрт “боломжтой шүү” гэх мессэжийг өгөх зорилготойгоор саналыг хүлээн авсан гэж хэлсэн.

2. 50 настай Kate Moss тунгалаг нэхсэн тортой хар даашинз, хар далавчтай тайзан дээр гарч гэнэтийн бэлэг барьсан юм.

3. Зөвхөн 1997 онд л VS загварын шоунд оролцож байсан Claudia Schiffer энэ жил тус тайзнаа тунгалаг хар хувцастай эргэн иржээ. 54 настай Шиффер 1996 онд тус компанийн алмаазан шигтгээтэй Фантази хөхний даруулга өмссөн анхны хүн юм.

4. Олон жилийн загвар өмсөгч, дуучин, Францын тэргүүн хатагтай асан Carla Bruni энэ жил 56 настайдаа анхны VS загварын шоу дээрээ алхлаа. Тэрээр хар корсет, зүрхэн хэлбэртэй, ирмэгээрээ чимэглэсэн далавчтай тайзнаа гарсан билээ.

5. Үзэсгэлэнг Бэнкс хааж, тэр шөнийн загвар өмсөгчдийн цувааг дагуулан тайзан дээр алхсан юм. “Америкийн дараагийн топ модель” шоуны хөтлөгч асан Бэнкс хар комбинезон өмсөж, урсдаг металл нөмрөгөө эргүүлж байхдаа 20 орчим жилийн дараа загварын шоунд алхсан юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button