Урлаг

Улаанбаатар Олон Улсын Кино наадмыг онцлох нь

Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам  10-р сарын 16-22-нд зохион байгуулагдах гэж байна.

Кино наадам нь дэлхийн нэр хүндтэй наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорин ажилладаг билээ. 

16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам нь нээлтийн үзвэр, Монгол кино үзвэр, Олон улсын баримтат ба уран сайхны үзвэр, “Үзэхийн Хязгаар” Монголын сонгодог бүтээл, “Залуу үзэгч” хөтөлбөр болон кино уран бүтээлчдэд зориулсан мастер хичээлүүдээс бүрдэж байна. Наадмын үзвэрүүд Тэнгис, Өргөө 3 болон Синема Нэкст кино театруудаар гарах аж.

Энэ жил нээлтийн киногоор найруулагч Б.Баатарын “ГАЖУУДАЛ” уран сайхны кино шалгарчээ. 2024 оны Бусан олон улсын кино наадмын “Азийн Цонх” хэсэгт албан ёсоор сонгогдон дэлхийн нээлтээ хийж, “Улаанбаатар” кино наадмаар Монгол дахь нээлтээ хийх гэж байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button