Life
Нобелийн шагнал хүртсэн анхны ази эмэгтэй
Нобелийн шагналыг урьд өмнө нь ази эмэгтэй шагнал авч байсан түүх үгүй билээ. Харин энэ жилийн уран зохиолын төрөлд Өмнөд Солонгос улсын Хан Кан зохиолч Нобелийн шагнал авсан нь түүхийг шинээр бичсэн явдал боллоо.
Хан Кан зохиолчийн бүтээлүүдийг “Түүхэн шархыг сөрж, хүний амьдралын хэврэг байдлыг илчилсэн яруу найргийн зохиол.” гэх бөгөөд зохиолчийг “бие ба сүнс, амьд ба үхэгсдийн хоорондын уялдаа холбоог маш сайн мэддэг” тодорхойлсон юм.