Урлаг

10-р сар: Шинээр дэлгэгдэж буй үзэсгэлэн

10-р сарын хоёрдах хагаст дэлгэгдэж буй үзэсгэлэнгүүдийг танилцуулж байна.

1. Paint the town red

Залуу уран бүтээлч Ш.Ерсинг-ийн анхны бие даасан үзэсгэлэн нийт 23 бүтээлтэйгээр дэлгэгдэх гэж байна. Хүн бүр өөрт өгөгдсөн цаг хугацаанд, тодорхой орон зайд түрхэн зуур үдлээд буцахдаа олон зүйлсийг үл хайхардаг нь нууц биш. Өнгөрсөнд тохиолдсон хөгжилтэй мөчүүд, зугаатай цаг үеийг эргээд дурсах төдийд бид илүү аз жаргалтай болдог. Харин тэрхүү аз жаргалаа яг тухайн мөчид хэдий хэр мэдэрч чаддаг вэ? Бүтээл дэх дүрүүдийн хувьд дийлэнх нь урьд үеийг санагдуулам эртний баатрууд, хаад, хатдыг орчин үеийн хэллэг, дүр дүрслэлтэй хослуулснаар бид аль ч цаг үед байсан хүмүүний амьдрал мөн чанартаа яг л ижилхэн гэсэн санааг илтгэнэ. Уг үзэсгэлэнгийн үйл явц 10 сар гарангын хугацаанд үргэлжилсэн бөгөөд нийт 23 бүтээлтэйгээр та бүхний мэлмийд хүрч байна.

Хугацаа: 10.18 ны өдрөөс 10.27 ныг дуустал

Хаана: Блью Мон төвийн нэг давхарт байрлах Norphie арт галерейд

2.Хоёрдахь Ургалт/ Secondary Below

Алхах тутам бүрд өөрөөс тань өөр нэгнийг шаардах мэт энэ цаг үед өөрчлөгдөх, урган гарч ирэх нь төвөгтэй, тухгүй мэт боловч амьдралын гарцаагүй нэгэн хэсэг болохыг тус бүтээлүүд өгүүлнэ. Газар хагалан цухуйх нахиа адил таны хүссэн хувьсал багахан ч атугай тэсвэр, хатуужилгүйгээр таны хүссэн зүгт “ургах” боломжгүй биш гэж үү? 

Уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхоролын хоёр дахь бие даасан үзэсгэлэн “Хоёр дахь ургалт” нээгдлээ. 
Тэрээр АНУ-ын Hunter коллеж, UCLA-г орчин үеийн урлагийн чиглэлээр төгссөн бөгөөд Венецийн биенналь, Хонконгийн Арт Базель зэрэг олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцож, бүтээлүүд нв Майами, Нью-Йорк, Лос Анжелес зэрэг томоохон хотуудад дэлгэгджээ. 

“Хоёр дахь Ургалт” үзэсгэлэнгээс та нөхцөл байдлаа ухаарч, дараачийн алхамд бэлдэн өөрчлөгдөх, шинээр “урган” гарч ирэх сэдвийг харж болно.

Хугацаа: 10-р сарын 3-наас 11-р сарын 17-ныг хүртэлх

Хаана: ЛХАМ галерей

3. АРХИВ

Дэлхийн Архитектурын өдөрт зориулан архитектор, гэрэл зурагчин Б.Батзоригийн “АРХИВ” анхны бие даасан архитектурын гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Хугацаа: 10-р сарын 4-өөс 18-ы хооронд

Хаана: МУЭ байрны “Бичиг соёл төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд

4. “Дурсамжаар бүтээв 3/2 “ үзэсгэлэн

“Дурсамжаар бүтээв” үзэсгэлэн нь уран бүтээлч Хашийн Сүрэнгийн 2021 онд Улаан гэр галерейд дэлгэгдэж байсан үзэсгэлэнгийн дараачийн бүлэг буюу яг одоод үргэлжлэн хийгдэж буй бүтээлүүдээс бүрдсэн цуврал, консепт үзэсгэлэн юм.

Энэхүү үзэсгэлэн нь 2024 оны “Гэрэлт Морьд” тэтгэлгийн тусламжтайгаар хэрэгжих боломжтой болсон. Уран бүтээлч энэ удаагийн үзэсгэлэнд торгон хэвлэл, цианотип техник ашигласнаас гадна цагаан уул цэцэгсийн инсталлиацыг улам ихээр баяжуулан дэлгэж буй. Хүрэлцэн ирсэн хэн бүхэн уран бүтээлээ туурвиж буй урлаачийн өрөөнд зочилж дурсамж бүтээж буй мэт мэдрэмжийг төрүүлэхийг зорьсон. Мөн энд хүрэлцэн ирж дурсамжаа бүтээсэн хүн бүрд 2025 оны 6 дугаар сар дэлгэгдэх бүрэн хэмжээний үзэсгэлэнгийн урилга болон хүрж байгаа юм.

Хугацаа: 10-р сарын 5-наас 10-р сарын 29 хүртэл
Хугацаа: “Улаан гэр” галерей

Холбоотой мэдээнүүд

Back to top button