Хөхний хавдрын талаар зайлшгүй мэдэх шаардлагатай 5 зүйл
Хөхний хорт хавдар гэж юу вэ? Энэ тийм ноцтой асуудал гэж үү? Мэдээж тийм. Энэ бол эмэгтэй хүн бүрийн санаж явах ёстой асуудал бөгөөд тогтмол үзлэг шинжилгээнд орж сэргийлэх шаардлагатай юм. Америкийн Хавдрын Нийгэмлэгээс мэдээлснээр 8 эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид хөхний хорт хавдраар оношлогддог аж.
Эмэгтэйчүүд хөхний хорт хавдрыг илрүүлэх шинжилгээг хэзээ эхлэхээ мэдэх хэрэгтэй. Маммограммаас гадна өөр шинжилгээ хийх шаардлагатай юу? Эмэгтэйчүүд өөрийгөө шалгаж байх ёстой юу, хэрэв тийм бол юуг анхаарах ёстой вэ? Цаг хугацаа өнгөрөхөд эмэгтэйчүүд хөхөнд ямар хэвийн өөрчлөлт гарах ёстой вэ? Эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах арга хэмжээ байдаг уу? Мөн эрчүүд юу хийх ёстой вэ? зэрэг олон асуулт бидэнд байдаг. Үүнээс үүдэн бид энэхүү хавдрын талаар зайлшгүй мэдэж байх шаардлагатай 5 зүйлийг хүргэе.
1.Эмэгтэйчүүд хөхний хорт хавдрыг хэзээ илрүүлэх вэ?
АНУ-ын Урьдчилан сэргийлэх үйлчилгээний ажлын хэсгийн саяхан гаргасан зөвлөмжийн дагуу ихэнх эмэгтэйчүүд жил бүр 40 наснаас эхлэн 74 нас хүртлээ маммограмм хийлгэх ёстой. Өмнө нь 50 наснаас эхлэхийг зөвлөдөг байсан ч сүүлийн жилүүдэд залуу хүмүүсийн тус өвчнөөр өвчлөх тоо ихэссэн тул эрт үзлэгийг санал болгодог болжээ.
2. Хэн 40 наснаас өмнө маммограмм хийлгэх ёстой вэ?
Хөхний хорт хавдар тусах дундаж эрсдэлтэй эмэгтэйчүүдэд 40 наснаас эхлэхийг зөвлөдөг. Өндөр эрсдэлтэй хүмүүст эгч, ээж эсвэл маш ойрын хөхний хавдар туссан хамаатан садантай эмэгтэйчүүд орно. Эдгээр бүх хүмүүс анхан шатны тусламжийн үйлчилгээ үзүүлэгчтэй, тогтмол шинжилгээ өгдөг давтамжтай, байнгын хяналтын доор байх шаардлагатай.
3. Эмэгтэйчүүд өөрийгөө шалгах ёстой юу, хэрэв тийм бол юуг анхаарах ёстой вэ?
Өөрийгөө тогтмол шалгах нь бодитой үр дүн өгөх нь бага. Гэхдээ эмэгтэйчүүд хөхнийхөө харагдах байдал, мэдрэмжийг мэддэг байх ёстой бөгөөд гэнэтийн өөрчлөлтийг анзаарсан тохиолдолд зайлшгүй эмчид мэдэгдэх шаардлагатай.
Хөхний хорт хавдрын хамгийн түгээмэл шинж тэмдэг нь шинэ масс эсвэл бөөн юм. Олон бөөгнөрөл нь хорт хавдар биш болох нь тогтоогдсон боловч тэдгээрийг шалгаж үзэх нь маш чухал. Мөн хөхний толгой хавдах, хөх дотогшоо эргэх, өнгө өөрчлөгдөх, хөхний толгой өөрчлөгдөх зэрэг орно. Тэд мөн суга эсвэл эгмийн ойролцоо тунгалгийн зангилаа хавдсан тухай мэдээлэх ёстой.
Эдгээр өөрчлөлтүүд нь заримдаа шүршүүрт орох, үсээ самнах, хувцаслах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааны явцад илэрдэг. Дахин хэлэхэд, эмэгтэйчүүд хөх нь ерөнхийдөө ямар харагддаг, ямар мэдрэмж төрдгийг мэддэг байх ёстой бөгөөд ингэснээр тэд аливаа өөрчлөлтийг анхааралтай ажиглаж чаддаг.
4. Эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулахын тулд хийж болох арга хэмжээ байдаг уу?
Гэр бүлийн түүх, хорт хавдрын түүх зэрэг эрсдэлт хүчин зүйлсийг өөрчлөх боломжгүй ч сэргийлэх боломжтой. Тамхинаас татгалзах, согтууруулах ундаа хэрэглэдэг бол хэрэглээг бууруулах нь хөхний хорт хавдрын хоёр гол эрсдэлийг арилгаж болно. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хорт хавдрын ерөнхий эрсдэлийг бууруулж, химийн найрлага багатай тэжээллэг хоолны дэглэм барих нь тус болдог.
5. Эрэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах боломжтой юу?
Боломжтой. Хөхний хорт хавдар нь эмэгтэй хүмүүсийн дунд илүү түгээмэл тохиолддог тул эрчүүдэд тусах боломж бий гэдгийг барагтай хүмүүс анхаарч үздэггүй.
Гэр бүлдээ хөхний хорт хавдраар өвчилсөн эрэгтэйчүүд шинжилгээ хийлгэх талаар эмчтэй ярилцаж, хөхний өөрчлөлтийг анзаарсан тохиолдолд тусламж хүсэх шаардлагатай.