Спорт

Венделл Картер ЖР. Орландо Межик багтайгаа гэрээгээ сунгалаа

Өдгөө 25 настай төвийн тоглогч Венделл Картер ЖР. багтайгаа гурван жилийн 59 сая долларын шинэ гэрээг үзэглэлээ.

Орландо Межик баг түүнийг 2021 онд Чикаго буллс багаас солилцоогоор авсны дараа 4 жилийн 50 сая долларын сунгалт хийсэн. Картер Жр-ийн хуучин гэрээ дуусахад хоср улирал дутуу байсан бөгөөд ийнхүү тэрээр 2028-29 оны улирлыг дуустал хүчинтэй гэрээтэй болж байна гэсэн үг. Энэ хугацаанд тэр 82 сая долларын цалин авна. Tүүний гэрээний сүүлийн жилийг баг цуцлах заалттайгаар байгуулсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button