Урлаг
Joker: Folie à Deux киноны бүтэлгүйтэл
Хамгийн алдартай эсрэг дүрийн баатар Жокер-ийн хоёрдугаар анги нээлтээ хийгээд хэдхэн хонож байгаа ч хэдийн үзэгчдээс ихээхэн шүүмжлэл хүртээд амжжээ.
Нээлтээ хийх үедээ анхны орлого 70 сая доллар хүрэх тооцоо байсан ч одоо дөнгөж 39 сая долларын орлого олоод байна. Тус кино нь 200 сая доллароор бүтсэн бөгөөд, энэ байдлаараа нийт орлого нь зардлаа ч нөхөж чадахааргүй төлөвтэй байгаа аж.