Технологи

Хятад улс хамгийн анхны хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийг байгууллаа

Хятад улс дэлхийн хамгийн анхны хиймэл оюунд суурилсан эмнэлгийг байгуулжээ. Тодруулбал, “Agent Hospital” эмнэлэг нь 14 хиймэл оюун ухаант робот эмчтэй. Дөрвөн виртуал сувилагчтай. 

Doctor using hologram modern virtual screen interface Respiratory System in the operating room, innovative and future of medical and healthcare technology

Тус эмнэлгийн гол давуу тал нь хэдхэн өдрийн дотор 10 мянга гаруй өвчтөнд үйлчилж, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой гэнэ. Энгийн нэг эмч хоёр жилийн хугацаанд тухайн тооны өвчтөнийг эмчилдэг бол AI эмч нь хэдхэн өдрийн дотор оношилж, тэр дор нь эмчилгээ эхлэх боломжтой гэсэн үг юм. Тус эмнэлгийг дэлхийд дээгүүр ордог Цинхуа их сургуулийн технологийн мэргэжилтнүүд бүтээжээ.

Эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт нэмэгдэж, эмч, сувилагч нарт нэмэгдэж байгаа ачааллыг хуваалцахын тулд ийн хиймэл оюунд суурилсан эмнэлэг барьж, эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг илүү өргөн хүртээмжтэй үзүүлнэ гэж технологийн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж : Globaltimes.cn

Холбоотой мэдээнүүд

Back to top button