Урлаг

Үнэнч хайрын бэлгэдэл “Жизель” балет тайзнаа

Бүх цаг үеийн хамгийн романтик, сэтгэл хөдөлгөсөн, үнэнч хайрын түүхийг өгүүлэх хоёр бүлэгт “Жизель” балет энэ сарын 19, 20-ны өдрүүдэд УДБЭТ тайзнаа дахин амилах гэж байна.

Ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн залуу охин хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн “Фантомууд” хэмээх найраглалыг уншсан Францын урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутье сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч “Жизель” балетын цомнолыг бичжээ. Одоо “Жизель” балет дэлхийн олон оронд өөр өөр балетмейстерийн тавилтаар тоглогдож байгаа бөгөөд манай театрын тайзнаа 1979 оны 12-р сарын 22-нд ЗХУ-ын УГЗ балетмейстер Ф.Г.Кайданий дэглэн найруулснаар анх тогложээ. Анхны тавилтын ерөнхий зураачаар А.Морозов, удирдаачаар П.Хаянхярваа нар ажилласан байсан.

Холбоотой мэдээнүүд

Back to top button