Спорт

Жудо бөхийн залуучуудын ДАШТ-д Монгол улсын шигшээ баг тавдугаар байранд орлоо

Тажикистан улсын нийслэл Душанбе хотод болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өчигдөр болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монгол улсын холимог шигшээ баг тавдугаар байранд оржээ.

С хэсэгт орсон манай шигшээ багийн хувьд эхний шатанд Бразилийн хүчирхэг багийг 4:1 харьцаатай хожсон, хоёрдугаар шатанд Германы багийг 4:1 харьцаатай мөн хожсон байна. Харин хагас шигшээ шатанд Францийн багт хожигдож хүрэл медалийн төлөө тоглохоор болсон ч БНСУ-ын багт мөн л ялагдаж улмаар тавдугаар байраар тэмцээнээ өндөрлүүллээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button