Урлаг

Coldplay хамтлагын 12-дах цомог нь хамгийн сүүлчийнх байх болно

Coldplay хамтлаг 12-дах цомгоо гаргаад дахиж шинэ дуу гаргахгүй хэмээн хамтлагийн ахлагч Chris Martin сүүлд өгсөн ярилцлагадаа дурдлаа.

Тус ярилцлагадаа “Бид яг 12 цомог л гаргана. Харри Поттер яг 7 цуврал, The Beatles яг 12 хагастай цомог, Bob Marley ч мөн адил. Энэ цомог бидний хувьд сүүлчийнх байх болно. Ямар нэг хязгаартай байна гэдэг чанартай байдлыг илтгэдэг. Бид дахиж өөрсдийгөө батлах гэж, үүнээс илүүг хийж чадна өөрсдийгөө зовоохыг хүсэхгүй байна. Мөн хамтлагийнхандаа өөрсдийнхөө амьдралаар амьдрах боломжийг олгохыг хүсэж байна” хэмээн дурджээ.

Coldplay хамтлагийн шинэхэн цомог “Moon Music” нэртэйгээр 10-р сарын 4-ны өдөр цацагдах билээ. Цомгоо гаргаад хамтлаг тарна гэсэн үг биш бөгөөд одооноос илүү амьд хөгжимдөө анхаарч, дэлхийг тойрсон тоглолтоо хийхээр зорьж буй аж.

Холбоотой мэдээнүүд

Back to top button