10-р сар: Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих сар
10 дугаар сарыг дэлхий нийтээрээ сэтгэцийн эрүүл мэндийн сар хэмээн тунхаглаад 32 жил болжээ.Жил бүр онцлох сэдэвтэй байдаг ба энэ жил “Ажлын байран дээрх сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвтэйгээр өрнөж байна.
Аюулгүй, эрүүл ажлын орчин нь сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах хүчин зүйл болдог. Гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, дарамт шахалт болон бусад хөдөлмөрийн муу нөхцөл зэрэг эрсдэлд өртөх зэрэг эрүүл бус нөхцөл байдал нь сэтгэцийн эрүүл мэнд, амьдралын нийт чанар, улмаар ажлын оролцоо, бүтээмжид ихээхэн эрсдэл учруулж болзошгүй юм. Дэлхийн хүн амын 60% нь хөдөлмөр эрхэлж байгаа тул ажил нь сэтгэцийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж, дэмжихийн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай юм.