Спорт

Иш Смит зодог тайлж буйгаа зарлалаа

NBA-д 2010 онд элсэж нийт 14 жил тоглосны эцэст холбон тоглогч Иш Смит албан ёсоор зодог тайллаа. Тэрээр Драфтаар сонгогдоогүй ч лигт урт удаан замналтай байж чадлаа. Энэ нь түүнийг ямар хэмжээний ур чадвар, хичээл зүтгэлтэй тоглогч вэ гэдгийн баталгаа. Хэдийгээр нуруу намхан хэдий ч өөрийн хурд болон талбай дээр тоглолтын маш сайн найруулгыг маш сайн хийдгээрээ энэ хүртэл замналтай явж ирсэн тоглогч юм.

Тэрээр лигт 14 улирал тоглохдоо 13 өөр багийн өмсгөлтэй тоглосон. Нийтдээ 16 удаа буурь сэлгэж байсан гэх мэт зүйлсээрээ маш онцгой, сонирхолтой нэгэн амжилтыг өөрийн нэр дээр бичүүлсэн.

Түүний замналын хамгийн оргил үе болох 2015-2016 улиралд Филадельфиа 76 багт өнгөрсөн. Тухайн улиралд тэрээр 14.7 оноо , 7.0 дамжуулалт дунджилсан байдаг.

Холбоотой мэдээнүүд

Back to top button