Mining Week: Уул уурхайн сэдэвтэй дэлгэцийн шилдэг бүтээлүүд
Уул уурхайн долоо хоногт зориулан тус сэдэвтэй холбоотой дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг онцолж байна. Тус салбарын онцлог, эрсдэл, үнэ цэнэ зэргийг өгүүлэх тус бүтээлүүдийг хүлээн авна уу.
Зохиолоос сэдэвлэсэн: The Treasure of the Sierra Madre
IMDb: 8.5/10
Дэлгэцэнд гарсан он: 1948 он
Товч агуулга: Б.Травены 1927 онд хэвлэгдсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг кинонд шаналсан хоёр эр Мексикт алт хайж буй хөгшин хайгуулчинтай нийлж буй тухай өгүүлдэг. The Treasure of the Sierra Madre нь АНУ-аас гадна зураг авалт хийсэн Холливудын анхны бүтээлүүдийн нэг юм.
Бодит түүхээс сэдэвлэсэн: The 33
IMDb: 6.5/10
Дэлгэцэнд гарсан он: 2015 он
Товч агуулга: Энэхүү кино нь 2010 онд Чилийн 33 уурхайчин 69 хонгоийн турш дэлхийн гадаргаас 200 давхар барилгатай тэнцхээр гүнд дарагдаж, эсэн мэнд гарж ирсэн талаарх бодит түүхийг өгүүлдэг.
Энэхүү кино нь 33 хүн хоол хүнс, ус, цэвэр агаартай газар доор хэрхэн амьд үлдэж чадсан тухай үзүүлжээ. Гурван өдрийн хоолоор аргацаасан 18 дах өдөр нь тэднийг олж байсан.
Баримтат бүтээл: Harlan County
IMDb: 8.2/10
Дэлгэцэнд гарсан он: 1976 он
Товч агуулга: АНУ-ын Харлан Каунти нь 1976 онд дэлгэцнээ гарсан Оскарын шагналт баримтат кино юм. Энэ кинонд 180 уурхайчин гэр бүлийнхний хамт Харлан мужид байрлах “Eastover Coal” компанийн Бруксидын уурхай, бэлтгэлийн үйлдвэрийн эсрэг ажил хаясан “Бруксидын ажил хаялт”-ын бодит түүхийг харуулсан. Уг киног Барбара Коппл найруулж, продюсероор ажилласан бөгөөд тэрээр аюулгүй хөдөлмөрийн нөхцөл, шударга цалин хөлсний төлөө ажил хаялт зарлахаар төлөвлөж байсан гэр бүлүүдийг олон жилийн турш баримтжуулжээ.