2024 оны шилдэг цахилгаан машинууд
Цахилгаан машин эрчээ авч буй энэ үед ямар цахилгаан машинууд судлаачдаас өндөр үнэлгээ авсан бол? 2024 оны хамгийн шилдэг цахилгаан машинуудыг онцолсныг Highlight.mn сайт цуврал болгон та бүхэнд хүргэж байна. Магадгүй таны сонгохоор хайж буй машин ч энд байхыг үгүйсгэхгүй юм.
Fiat 500 / Abarth 500e
Энэ нь хэт авсаархан цахилгаан бөгсгүй, урд дугуйгаар хөтлөгчтэй, 1950-иад оны чамин загваруудын санагдуулдаг. Тэд бензин хөдөлгүүрийг дуурайх зориулалттай дууны генератор хүртэл машиндаа суурилуулж өгсөн.”
Lotus Eletre
Уг загвар нь Lotus брендийн уламжлалт хэв маягаас тэс өөр бөгөөд хятад улсад үйлдвэрлэгдсэн. Гэсэн хэдий ч Lotus брендийн үнэ цэн, үнэт зүйлсийг өөртөө шингээсэн.
Hyundai Kona Electric
Товчлуураар дүүрсэн дотоод салоныг өнөө үед магтан сайшаах хэрэгтэй бөгөөд 30 мянган фунт стерлинг гэдэг нь өнөөгийн зах зээлд тийм ч өндөрт тооцогдохгүй үнэ юм. Kona Electric нь 2017 онд анх үйлдвэрлэгдэж байснаасаа илүү олон өрсөлдөгчтэй болсон байж болох ч шинэ загвар нь түүнийг энэ салбарын томоохон тоглогч гэдгийг батална.”
Renault Scenic E-Tech
“Renault брендийн гэр бүлийн зориулалттай Megane E-Tech Electric. Гэвч хүмүүс уг загварыг ар тал нь хангалттай зайгүй байна хэмээн гомдоллодог. Scenic нь урд талаараа хангалттай гэж хэлж болох ч хойд талын тэнхлэг хоорондын зайтай ердөө 100мм. Мөн хүмүүс Megane-ийн аккумляторын хэмжээ хангалтгүй гэж гомдоллож байсан учраас Scenic стандарт болгон 87kWh-тэй үйлдвэрлэгдэж байгаа.
Hyundai Ioniq 6
Энэ бол өөр хэв маяг, эрч хүчний нотолгоо юм. Уг загвар нь тав тухтай, гөлгөр, ашиглахад ч хялбар юм. Жолоодох үед таньд маш гоё мэдрэмжийг өгөхөөс гадна цэнэгээ гайхалтай хэмнэж чаддаг гэнэ.