PlayStation 6 талаар таамаглал
2024 оны эхээр Sony-ийн ахлах дэд ерөнхийлөгч Наоми Мацуока ирээдүйд PlayStation 6 гарах магадлалын талаар ам нээсэн. Энэ нь PlayStation 6-г бүтээх гэж байгаа гэж шууд хэлэхэд хэцүү ч тус компани дараагийн загвараа гаргах ажилдаа аль хэдийн орчихсон гэж бид таамаглаж болно.
PS6 гарах огнооны таамаг
PS6 нь 2027 онд гарч магадгүй гэсэн таамаг байгаа. Энэ таамаг PlayStation долоон жил тутамд нэг шинэ загвар гаргадаг гэсэн зүй тогтолтой холбоотой. PlayStation 4 нь PS5 гарахаас долоон жилийн өмнө буюу 2013 онд гарч байсан бол PlayStation 3 нь мөн л түүнээс долоон жилийн өмнө буюу 2006 онд гарч байсан. PS5 нь 2020 онд худалдаанд гарсан бөгөөд 2027 онд дахин долоон жилийн мөчлөг үргэлжлэх магадлал өндөр.
PS6 үнэ
PS6-ийн үнийг итгэлтэйгээр тооцоолох ямар ч боломжгүй юм. Бид түүний дотоодүзүүлэлтүүдийн талаар нарийн ширийн зүйлийг мэдэх хүртлээ энэ нь ямар үнэтэй болохыг олж чадахгүй. Гэсэн хэдий ч өмнөх үнэ болон цуу яриан дээр үндэслэн 800 доллар орчим хэмээн “хар” таамаг гаргаж болно.
PS6 техникийн үзүүлэлтүүд
PS6 нь илүү шинэлэг байдлаар гарч ирэх магадлал өндөр учир дор хаяж 2TB багтаамжтай байх болно.
PS6-ийн онцлог
PlayStation 6 нь тоглоомуудыг секундэд 120 фрэйм (fps) хурдаар 4К, эсвэл секундэд 60 кадраар 8К хурдтайгаар ажиллуулах боломжийг олгоно гэж Insider Gaming мэдээлэв . Энэ технологи нь PS5 Pro дээр байдаг бөгөөд PS6 үүнийг илүү хөгжүүлж, чанаржуулах нь ойлгомжтой.