Авто

Өдөр тутамдаа унахад тохиромжтой Америк цахилгаан машинууд

Hyundai Ioniq 6

Ioniq 6 бол өдөр тутмын хэрэгцээнд бол “Чихэр” шиг л амттай машин. Бүхээг нь хангалттай зайтай, өргөн бөгөөд дотроо гайхалтай нам гүм гэнэ. Яг л сансрын хөлөг шиг. Ioniq 6 нь жолоочдоо гайхалтай тухатай мэдрэмжийг өгдөг.

The Chevy Equinox EV

Equinox EV нь жолоодоход тийм ч сэтгэл хөдөлгөм биш. Гэхдээ FWD-ийн 7.7 секундэд 0-60 миль хурдалдаг нь EV стандартдаа яг цав нийцсэн гэж хэлж болно. Гэсэн хэдий ч уг машин таныг оффис руугаа явахад чинь итгэлт анд чинь байж чадна . 

Cadillac Lyriq

Түүний бүхээг тун тансаг, унахад тухтай, харахад ч сүртэй машин. Уг машины нэгэн онцлог бол өдөр, шөнийн алинд ч таныг хүрэх газарт нь аюулгүй хүргэх сүүлийн автомат жолоодлого Super Cruise технологи юм .

Kia EV9

Гэр бүлийн хэрэгцээндээ таарсан багтаамж сайтай, цахилгаан машин хайж байгаа бол хариулт нь эргэлзээгүй Kia EV9 юм . EV9 нь гурван эгнээ суудалтай жийп машин бөгөөд жолоодоход гайхалтай байх болно.

Ford F-150 Lightning

F-150 Lightning нь хурдатгал, жингийн хуваарилалт, таталцлын доод төв зэргээрээ өдөр тутамдаа жолоодоход хамгийн таатай машин гэж болно. Мөн Форд ачааны машин хэдий ч зөөврийн оффисоор ашиглах боломжтой тухтай машин юм.

 Fiat 500e

Fiat-ийн тооцоолсноор шинэчлэгдсэн 500e нь хотын хөдөлгөөнд маш тохиромжтой. Мөн энэ загвар нь хотод шаардлагатай маневрлах чадвар, зогсоолд тавихад авсаархан байдал, загварлаг, харьцангуй хямд үнээр санал болгодог.

Холбоотой мэдээнүүд

Back to top button