Авто

TOYOTA компани hybrid загварууддаа илүү анхаарал хандуулна

Машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх зэргийн компани болох Toyota нь зөвхөн бензин хөдөлгүүрт машинуудаас татгалзаж магадгүй байна.

Бензин-цахилгаан хосолмол хөдөлгүүртэй Приус автомашинаа худалдаанд гаргаснаас хойш бараг гучин жилийн дараа Toyota болон Lexus загваруудынхаа ихэнхийг, магадгүй бүгдийг нь зөвхөн Hybrid загварт шилжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Toyota компанийн удирдлагууд Ройтерс агентлагт өгсөн ярилцлагын үеэр хэлжээ.

Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч Toyota-ийн хувьд 100% цахилгаан машинаас илүү Hybrid автомашинд анхаарлаа хандуулж байгаа нь ойрын ирээдүйд бүх машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоно гэсэн зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй томоохон төслийн нэгээхэн хэсэг юм. 

Toyota нь 2025 онд Америкийн хамгийн их борлуулалттай седан болох Camry-г зөвхөн бензин хөдөлгүүртэй гаргахаас татгалзаж байгаа. Түүгээр зогсохгүй бат бөх чанарын илэрхийлэл болсон Land Cruiser болон Sienna микроавтобус ч зөвхөн Hybrid хэлбэрээр худалдаанд гаргана хэмээн мэдэгдээд байна.

Холбоотой мэдээнүүд

Check Also
Close
Back to top button