Мэдлэг олгож, урам зориг өгөх 10 цуврал
Баримтат цуврал болон реалити шоунаас бүтсэн тус жагсаалт нь танд олон талт мэдлэгийг олгох ба өөрийн мөрөөдлийг бодит болгох урам зоригийг бэлэглэх юм.
1.Art of design
Төрөл бүрийн салбар дах хамгийн шинэлэг загвар зохион бүтээгчдийн оюун ухаанд нэвтэрч, дизайн нь амьдралын бүх талбарт хэрхэн нөлөөлдөг талаар олж мэдэх болно.
2.History 101
Өнгөрсөн 100 жилийн бидний хамгийн том хөгжил болон хүн төрөлхтний хамгийн том асуулт:
Бид хэрхэн энд хүрэв ? Дараа нь бидэнд юу тохиолдох вэ ?
3.The Future of
Шинжлэх ухаан болон технологийн хөгжил цэцэглэлтийн талаар өгүүлэх баримтат цуврал юм.
4.100 Humans
Янз бүрийн гаралтай зуун тэсвэр хатуужилтай хүмүүс хүн байхын олон талыг судлах сонирхолтой туршилтад оролцдог.
5.Next Fashion
Загвар зохион бүтээгчид өөрсдийн карьерыг өөрчлөх хэмжээний шагналын мөнгө болон мэргэжлийн шүүгчдээс санал дүгнэлт сонсох боломжийг олгодог реалити шоу юм.
6.Mind Your Manners
Шинэхэн ээж Иллиана өөрийгөө алдсан мэт мэдрэмжийг авдаг болсноор тус шоу эхлэх юм. Түүнд өөрийг нь эргүүлж олж өгөх, дахин гал цогтой амьдруулах нь тус нэвтрүүлгийн зорилго юм.
7.Working: What We Do All Day
Америкийн ажилчин анги өөрсдийн ажлын түүхийг хуваалцсанаар тус баримтат цуврал бүтсэн юм.
8.Pretend It’s a City
Fran Lebowitz гэх ёжтой, илэн далангүй яриатай зохиолчийн ярилцлага, Нью-Йорк хотоор хэссэн түүх зэргээс бүтсэн баримтат цуврал юм.
9.Art & Tech
Урлаг болон технологийн хослолыг харуулах тус бүтээл нь анги бүртээ өөр өөр уран бүтээлчийг онцолдог. тэдний бүтээл, амьдралын эргэлтийн цэг зэргийг нарийн гаргаж өгдгөөрөө онцлог юм.
10.Culinary Class Wars
Чадварлаг 20 тогоочийн өрсөлдөөнийг хүлээн авч үзээрэй.