EDU

Гадаадад суралцахад тань чиглүүлж өгье

Монгол болон олон улсын танд хэрэгтэй апп болон мэдээллийн сайтыг хүргэж байна. Ямар нэгэн агентлагаар зуучлуулж эрсдэл гаргахгүйгээр, өөрийн боломжыг бүтээцгээе.


  1. Studyportal.com

Гадаадад суралцахыг хүсэж байгаа ч таньд тохирох сургууль, тэтгэлэг олдохгүй байгаа бол энэхүү сайтаар зочлоод үзээрэй.Энэхүү сайт мэргэжлийн хөтөлбөр, их сургуулийн олон сонголтыг танд санал болгох бөгөөд та өөрт тохирсон сонголтыг хийхэд  хялбар юм. Тухайн сайтад: 

  • Тухайн сургуулийн элсэлт зарлагдах болон дуусах хугацаа 
  • Улсын болон сургуулийн гээд боломжит тэтгэлгийн мэдээллүүд
  • Сургуулийн зүгээс таны мэргэжилд элсэхэд тавигдах шаардлага
  • Тухайн сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлог шинж
  • Төлбөр болон тухайн улсад амьдрах зардал
  • Суралцаж буй үедээ ажил хийх боломж
  • Мөн визний мэдээлэл зэргээр бүгдийг нэг дор багтааж өгсөн. 

2. Tetgeleg app

Зургийг: Unread.today

Монгол залуусын бүтээл болох тус апп нь одоо зарлагдаж байгаа нийт 600 гаруй  тэтгэлгийг танд санал болгож байна.

  • Зарлагдаж буй тэтгэлэг болон холбогдох мэдээллийг нэг доороос авах боломжтой. 
  • Мөн олон улсад суралцаж буй оюутнуудын туршлага, зөвлөгөө зэргийг унших. 
  • Шинээр зарлагдсан дадлага, болон сайн дурын ажлын талаар мэдээлэл авах 
  • Томоохон газруудаас зохион байгуулж буй эсээ, мэтгэлцээн зэрэг тэмцээний талаарх мэдээлэл. 
  • Өөрсдийн CV-г бүтээх боломж буюу таныг тэтгэлэг авахад тань чиглүүлж өгнө.
  • Тусгай хөтөлбөр, ганцаарчилсан сургалт зэргийг санал болгодгоороо онцлог юм. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button