Спорт

NBA багуудын шинэ улирлын нэг үгээр илэрхийлвэл..

Өнгөрсөн зун NBA-ын 30 баг бүгд тодорхой хэмжээнд шилжилт хөдөлгөөн, солилцоо наймаа хийсэн. Түүн дээр үндэслэн ирэх улирлынх нь дүр зургийг цөөн үгээр илэрхийлэв.

Атланта Хокс : Хий эргэлт

Хэдийгээр драфтын тэргүүн сонголтыг багтаа нэгтгэсэн ч төдийлөн амжилт үзүүлэхгүй дахин нэг улирлыг хий эргэж өнгөрөөнө хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

Бостон Сэлтикс : Итгэл дүүрэн

Өнгөрсөн улирлын аваргуудад энэ улиралд ч өрсөлдөгч ховор хэмээн үзсэн байна. Аварга авсан бүрэлдэхүүний гол тоглогчдоо хадгалж авч үлдсэн тэд ирэх улиралд ч итгэл дүүрэн орж ирэх биз ээ.

Брүүклин Нэтс : Яахаа мэдэхгүй

Микал Бриджэсийг сольж явуулсан тэдэнд бүрэлдэхүүн, ирэх улирлын амжилт, цаашид хэрхэх зэрэг асуулт олон бий.

Шарлотт Хорнетс : Гайхсаар л…

Майкл Жордан багийг зарснаас хойш энэ багийн цаашдын төлөвлөгөө хэрхэн нь тун ойлгомжгүй хэвээр. Аналистууд ирэх улиралд ч энэ байдал дээрдэхгүй хэмээн үзэж байна.

Чикаго Бүллс : Тэг дунд нь

Плей-инн рүү дайрах уу? эсвэл драфтын эрхийн төлөө унах уу?

Кливленд Кавалиерс : Бараг л

Дорнод бүсийн гол өрсөлдөгчдийн нэг. Аваргын төлөө өрсөлдөхүйц баг… Бараг л.

Даллас Маверикс : Хангалттай сайн уу?

Деррик Жонс Жр. , Тим Хардауэй гэх довтолгоо, хамгаалалтанд үр ашигтай тоглодог хоёр урд шугамны тоглогчдоо явуулсан. Тэдний орон зайг Клэй нөхөж чадах болов уу?

Денвер Наггетс : Хоосрол

Брьюс Браун, Кентавиус Калдвэлл Поп гэх аварга авсан бүрэлдэхүүнд байсан гол хоёр үүргийн тоглогчоо алдсан тэдэнд энэ улиралд бөгж зүүнэ гэдэг хоосон мөрөөдөл мэт..

Дэтройт Пистонс : Дахиад эхэлье

Тэд сэргээн босголтынхоо үйл явцыг дахин шинээр эхлүүлсэн бололтой.

Голден Стэйт Уарриорс : Сплаш-үгүй

“Splash Broder” буюу Стэф, Клэй гэсэн хослолгүйгээр өнгрүүлэх шинэ улиралд тэднээс амжилт хүлээгээд хэрэггүй л болов уу.

Хьюстен Рокетс : Ирж яваа цаг

Бүрэлдэхүүн, цалингийн цэс зэрэг байж болох бүхий л таатай нөхцөл энэ багт бүрдсэн гэхэд хилсдэхгүй. Энэ хүртэл тэвчээртэй хүлээсэн тэд ирэх улирлыг Плей-оффын байрлалд дуусгах зорилготой байх болов уу.

Индиана Пейсэрс : Оновчтой хөрөнгө оруулалт

Өнгөрсөн улиралд бүсийн шигшээ хүрээд зогссон тэдний хувьд маш оновчтой шийдвэрүүд гаргасны үр дүнд ирэх улиралд дахин аваргын төлөө өрсөлдөх багийг хадгалан үлдсэн.

ЛА Клиппэрс : Цомхотгол

Татвараас зайлсхийн багийн гол тоглогч Пол Жоржийг алдсан тэдний шинэ улирал тийм ч амар үргэлжлэхгүй болов уу. Шинэ ордондоо улирлыг эхлүүлэх тэдний хувьд Плей-оффд орж чадахгүй улирлыг дуусгах аюул бодитоор бий.

Лос Анжелес Лейкэрс : Идэвхгүй

Өнгөрсөн зун зах зээлд хамгийн чимээгүй байсан багуудын нэг бол Лейкэрс. Амжилтаа ахиулах хэмжээнд бүрэлдэхүүнээ зузаатгаж чадаагүй тэднээс амжилт хүлээх нь өрөөсгөл. Тиймдээ ч дэмжигчид нь аав, хүү хоёрын хослол талбайд хэрхэн тоглох вэ гэдгийг л харахыг тэсч ядаж байгаа.

Мемфис Гриззлес : Сэргэлт

Хүндхэн улирлын ардаа үдсэн тэд ирэх улирал илүү эрч хүчтэй, ширүүн эргэн ирэх болов уу.

Майами Хит : Яг хэвээрээ

Томоохон өөрчлөлт шинэчлэлт хийгээгүй, яг л бидний өнгөрсөн улирлуудад харж байсан Майами хит баг хэвээрээ.

Милоуки Бакс : Хангалтгүй хэвээр..

Хэдий Дэмиан Лиллардаар хүч зузаатгасан ч хүлээсэн амжилтандаа хүрч чадалгүй бүтэлгүйтсэн. Бэртэл гэмтэл нөлөөлсөн байж болох ч аваргын төлөө өрсөлдөхөд хангалттай бүрэлдэхүүн байгаагүй. Ирэх улирал ч мөн адил “Аварга” авахад хангалтгүй хэвээр.

Минесота Тимберволвес : Хар цагаан

Өнгөрсөн улирлыг хэний ч төсөөлөөгүй амжилтаар дуусгасан тэд ирэх улиралд илүү хүчтэйгээр эргэн ирэх нь дамжиггүй. Харин тэдэнд саад болох хамгийн том аюул бол шүүхийн шатандаа явж буй багийн эздийн маргаан.

Нью Орлеэнс Пеликанс : Шинэ дүр

Брэндон Инграм, Трэй Мөрфи III нарын гэрээг сунгах уу, үгүй юу гэх асуултан дээр байгаа тэдний санхүүгийн нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа. ДеЖоунтэ Мөррейг авсан наймаа тэдний олон асуултын цэглэх байх гэж найдъя.

Нью Йорк Никс : “Вилланова”

Микал Бриджес ирснээр “Виллаинова”-ын сургуульд нэгэн үед тоглож явсан найзууд эргэн нэгдсэн. Өнгөрсөн улиралд юу чадахаа харуулсан тэд ирэх улиралд илүү зузаан бүрэлдэхүүнээр аваргын төлөө дайрах болно.

Оклахома Сити Тандер : Бэлэн

Хэт залуу баг хэмээн бассан хүмүүст өнгөрсөн улирал хариу барьсан. Багийн цөмийг хадгалж авч үлдсэний дээр Плей-оффын туршлага нэмсэн залуусын дараагийн бай “Аваргын цом”.

Орландо Межик : Эрч хүч

Пауло Банкеро, Фрэнз Вагнер зэрэг залуу хослолдоо тус болох туршлагатай хамгаалагчаар хүчээ зузаатгасан тэд ирэх улиралд эрч хүчтэйгээр орж ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Филадельфиа 76 : Эрсдэл

Филадельфиа 76 баг хоёр өдрийн өмнө “Франчайз” тоглогч болох Эмбийдийн гэрээг 3 жилийн 193 сая доллар болгож сунгасан билээ.Пол Жоржоор хүчээ зузаатгасан тэд аварга болох гэсэн ганцхан л зорилготой. Дорнод бүсийн өрсөлдөөн ширүүн байгаа энэ үед аварга авна гэдэг маш хүнд. Пол Жорж, Жоэл Эмбийд, Тайрис Макси нар хэрхэн зохицож тоглох бол? Багийн хоёрдугаар лидер хэн байх вэ?

Финикс санс : Ашиггүй зардал

Тэдний зарцуулж байгаа цалин, үзүүлж буй амжилт тэнгэр газар шиг ялгаатай. Ирэх улиралд ч энэ өөрчлөгдөхгүй байх. Хэтийдсэн зардалтай, дундаж түвшний баг.

Портленд Трейл Блейзэрс : Хаашаа?

Энэ багт ойлгомжгүй зүйлс их. Багийн лидер хэн бэ? , багийн бүрэлдэхүүн, сэргээн босгох үйл явц хэрхэн үргэлжлэх вэ? зэрэг нь одоо ч асуулт хэвээр.

Сакраменто Кингс : Зохицол?

Тэдний хувьд шинэ цэрэг Демар Дерозен Домантос Сабонис, ДиАарон Фокс, Малик Монк гэх тоглогчидтой хэрхэн зохицож тоглох вэ? гэх маш том эргэлзээг тайлах улирал байх болно.

Сан Антонио Спөрс : Вембаняма

Спөрсийн амжилт бүхэлдээ Виктор Вембанямагаас хамаарна. Ахмад туршлагатай холбогч, талбайн жанжин Крис Полыг эгнээндээ нэгтгэсэн Спөрс ирэх улирал хэрхэн тоглох бол?

Торонто Репторс : Дундаж

Товчхондоо бүх талаараа жигд дундаж баг.

Юта Жазз : Хүлээлт

Улирлын дундуур Лаури Марканненг хэр өндөр үнэ хүргэж сольж чадах вэ гэдгээс хамаарч энэ багийн цаашдын чиглэл илүү тодорхой болох учиртай. Өөрөөр хэлвэл Лаури Марканненг хэрхэхээ хүлээж буй баг.

Вашингтон Визардс : Холион бантан

Энэ багт юу болж байгааг ерөнхий менежер, багийн удирдлагууд нь мэдэж байгаа гэж найдъя.

Bleacher Report сайтаас эх татав.

Холбоотой мэдээнүүд

Back to top button