2024/2025 Намар, өвлийн HIGHLIGHTS
Хэрвээ та өөрийн шүүгээнээсээ уйдаж шинэ зүйл туршмаар байсан бол цаг нь болжээ. Энэ намрын голлох трендүүд урьд урьдынхаас илүү өвөрмөц юм. Магадгүй таны өмнө нь туршиж үзнэ гэж бодоогүй зүйлс дунд явж байх боломж өндөр шүү.
Моод эргэдэг гэдгийг сануулахуйц энэ улирал нь өөртөө 60-аад оны хэв маяг, амьтны хээ, жинсэн материал, бараан өнгүүдийг санал болгожээ. Тэр дундаас илүү шинэхэн мэдрэмжийг төрүүлэхүйц онцлох 5 чиг хандлагыг сонгон хүргэж байна.
Өнгөлөг+ Өнгөлөг
Цаг агаар тааруухан, бараан байсан ч таны хувцас тийм байх ёстой гэсэн үг биш. Та тод өнгийн хувцаснуудыг давхарлан өмсөж, эсвэл ноосон хүрмэн дээрээ өнгө нэмэх өнгөлөг хоолойтой цамц өмсөж ч болно. Ингэснээр та намрын бараан өнгө аясыг өөрийн хувцаслалтаар гэрэлтүүлж чадах юм.
Дугуй юбка
Дугуй юбка нь илгэнээс эхлээд ноосон материал хүртэл хийгдэх боломжтой ба дундаж урттай байдаг. Үүнээс гадна сэтгэл татам харагдах бөгөөд өмсөхөд амар хийгээд тухтай юм. Урт түрийтэй гутал, ангалаг ноосон цамцтай хослуулан өмсөхөд та загварлаг харагдахаас гадна тав тухыг мэдрэх юм.
Урт торон плаж
Өмнө улиралд хальт дурдагдаад өнгөрсөн торон плаж энэ удаад илүү урт бөгөөд 70-иад оныг санагдуулмаар загвартай гарж ирээд байна.
Өвдөг давсан түрийтэй гутал
Энэ улирлын хамгийн гол тренд гэж хэлж болно. Өвдөг давсан гутал нь таныг зүгээр ч нэг гоё харагдуулаагүй, таны дулаахан байдлыг хангаж өгнө.
Давхар цүнх
Өдөр тутмын завгүй амьдралд зориулагдсан бөгөөд та заавал том цүнх үүрэхгүйгээр давхар цүнх үүрч болох аж. Цүнхныхээ гадна талд жижиг уутан цүнх, коршлок зэргийг тогтоож өгснөөр илүү олон зүйлийг багтаахаас гадна, чамин харагдах юм.