Урлаг
Трэнд:

Сахиусан тэнгэрүүд эргэн ирлээ

Америкийн алдарт Victoria’s Secret загварын шоу 5 жилийн дараа эргэн ирэх гэж байна. Ирэх сарын буюу аравдугаар сарын 15-ны өдөр Нью-Йорк хотод зохион байгуулагдахаар болжээ.


Тус загварын шоу нь 2019 онд зохион байгуулагдалгүй цуцлагдаж, илүү шинэлэг форматтайгаар эргэн ирэхээр төлөвлөж байгаа хэмээн мэдэгдэж байсан билээ. Шоунд алхах моделиудын нэрс албан ёсоор зарлагдаагүй байгаа ч Тайра Бэнкс, Кэндис Свейнпол, Жижи Хадид тэргүүтэй брэндийн алдартай сахиусан тэнгэрүүд оролцох нь тодорхой болжээ.

Мөн үзүүлбэр үзүүлэх дуучдын нэрсийг зарласан бөгөөд дуучин Тайла, Шер, мөн Blackpinkхамтлагийн дуучин Лиса зэрэг алдартай бүсгүйчүүд уран бүтээлээ толилуулах ажээ. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button