Спорт
ДАРХАН ЮНАЙТЕД ШИНЭ ЛЕГИОНЕР ТОГЛОГЧ "ТЭЙ ХАРДИ" ГЭЖ ХЭН БЭ?
Үндэсний Дээд Лигт хоёр дахь улиралдаа тоглох гэж буй Дархан Юнайтед баг хүч нэмсээр. Энэ зуны амралтаар тун чиг завгүй ажилласан баг.
Өнөөдөр Дархан Юнайтед хоёр легионер тоглогчоо албан ёсоор зарлалаа. Тэй Харди гэх одоо дөнгөж 24 настай, Их Сургуулиа өнгөрсөн жил төгссөн, “NCAA”-д 5 улирал тоглосон “чадварлаг” залуутай гэрээ байгуулжээ. Тэрээр сүүлийн хоёр улирлаа олон жилийн түүхт “UTEP Miners” багийн төлөө тоглосон аж.
“NCAA”-ийн замналдаа 11.1 оноо, 2.4 самбар, 2.0 оновчтой дамжуулалт дунджилсан “онцгой” тоглогч. Анх удаа өөр улсын лигт тоглох гэж байгаа нь энэ аж.
Үндэсний Дээд Лигийн шинэ улирал аравдугаар сарын 12-нд хөшгөө нээнэ!