Авто

Toyota компани Highlander машины 25 жилийн ойд зориулсан загвар гаргана

Highlander нь дунд оврын жийп бөгөөд Тоёота компани уг загварын 25 насны төрсөн өдрийг тохиолдуулан Hybrid Limited загварт суурилсан шинэ загварын гаргахаар төлөвлөжээ.

  • 2025 онд гарах Toyota Highlander нь хосолмол бус XSE хөдөлгүүртэй болсноос гадна, 12.3 инчийн дижитал хэмжигч кластертай болсон байна.
  • Hybrid Highlander нь урд дугуй хөтлөгчтэй байсан бол энэ шинэ загвар нь дөрвөн дугуй хөтлөгчтэй болсон.
  • 25 жилийн ойн загвар нь илүү тусгай, өвөрмөц иж бүрдэлээр үйлдвэрлэгдэж гарна.

Өнгөнийн хувьд “Сувдан цагаан, Мөнгөлөг саарал” гэсэн хоёр сонголттойгоор зах зээлд гарах юм. Өмнөх загваруудаас явах эд ангийн хувьд томоохон өөрчлөлт ороогүй. Харин хаалганы доод гишгүүр, толгойны түшлэг, шалны дэвсгэр дээр гэрэл бүхий “25 дахь загвар” гэх логог нэмэлтээр оруулж өгсөн. Мөн сайжруулсан дижитал хэмжигч кластер, арван нэгэн чанга яригчтай JBL суурилуулалт, арьсан бүрээс зэргээр дотоод засал нь ердийн загвараас дээшилсэн.

Тоёота-гийн мэдээлснээр шинэ Highlander 11-р сараас эхлэн дилерүүдэд ирж эхэлнэ. Уг загварын үнэ 40,970 доллар буюу 138 сая төгрөгөөс эхэлнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button